Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлжээ.

Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр 2020-2021 онд уг албан тушаалыг хашиж байхдаа Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайханы хамтаар иргэд, аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, аж.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдож, АТГ-ынханд шалгуулж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг нь хаасан юм. Тэрбээр хэмээн шалгаж эхэлсэн юм.

АТГ-ынхан уг шалгалтын явцдаа дээрх 37 сая ам.доллар буюу 105 тэрбум гаруй төгрөгийг Монголбанканд тушаалгасан байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.