СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-05

🔴 АН: Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ тодорхой тайлбар өгөх байх

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнөөдрийн намын бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэлэлцлээ. Мөн Ардчилсан намын дүүргийн намын хорооны гишүүдийнхээ санал хүсэлтийг сонссон. Нүүрсний хулгайн мөнгө орж ирэхгүй болохоор ард иргэд ядуурахаас өөр аргагүй. Энэ хулгайн асуудлыг Олон улсын валютын сан аль эрт сануулж байсан. Бид уул уурхайн мэдээллээ ил тод байлгах ёстой гэсэн байр суурийг үргэлж илэрхийлсээр ирсэн. болно. 

УИХ гишүүн С.Одонтуяа: 

-Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүд дэмжиж шаардлага хүргүүлж байгаа.. Өнөөдрийн нүүрсний хулгайчид улс орноо зарж, дэлхий нийтэд шившиг болгож байна. МАН-ын дээд албан тушаалнуудын танил талууд нүүрсний мафийг үүсгэж бий болгож байгаа. Бид ийм их нүүрстэй байж эрчим хүчний хомстолд орж байгаа гэдэг нь дэлхийн шившиг юм.  . Нүүрсний хулгайтай ямар нэг байдлаар хамааралгүй гэдгийг Ардчилсан намын бүлгээс мэдэгдэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.