Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал албан ёсоор эхэллээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.