Оросын зэвсэгт хүчин Украины амаржих газрыг бөмбөгджээ
Украины өмнөд хэсгийн Запорожье мужийн амаржих газар Оросын пуужингийн цохилтод өртөж, төрөөд дөнгөж хоёр хонож байсан нярай амь үрэгдсэн гэж орон нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлжээ.
Харин халдлагын үеэр амаржих газарт байсан цорын ганц эмэгтэй буюу нярайн ээж болон нэг эмчийг нуранги доороос эсэн мэнд гаргаж авсан байна.
Албаныхны мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин фронтын ойролцоох Вольнянск хотын эмнэлгийн төрөх тасгийг өнгөрсөн шөнө бөмбөгдсөн аж. Хэдийгээр тус хот нь Украины мэдэлд байгаа ч Москва өнгөрсөн есдүгээр сард Запорожье мужийг бүхэлд нь ОХУ-д нэгтгэсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү халдлагын дараа ОХУ-ыг эх оронд нь "терроризм, аллага" авчирлаа хэмээн буруушаасан юм. Оросын арми өнгөрсөн есөн сарын хугацаанд Украины хэд хэдэн эмнэлгийн байгууллагыг онилсон бөгөөд энэ оны гуравдугаар сард Мариуполь дахь амаржих газрыг бөмбөгдсөний улмаас гурван хүн амиа алдсаны дотор нэг хүүхэд байжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.