“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийнхний гэм буруутай, эсэхийг ирэх сард дэнсэлнэ

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэх хэрэгт холбогдсон залуусын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ.

“Тусгаар тогтнол” нэртэй хөдөлгөөн байгуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулсан гэх үндэслэлээр энэ оны наймдугаар сарын 2-ны үдэш таван залууг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нар бэлтгэн тохижуулсан газарт тусгай хувцас өмсөж, цэргийн албаны бэлтгэл сургуулилалт хийж байсан бөгөөд НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шаш­ны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн то­хиролцож иргэдийг элсүүлэн, цэргийн зохион байгуулалтад оруулан экстремист үйл ажиллагаа явуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад .

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар удирдан НПГ-ын хяналтын хоёр ч прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүнийг оролцуулан хийсэн хэлэлцүүлгээс яллагдагч дээрх таван хүнийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг ирэх сарын 5-ны 09.00 цагт товлолоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.