СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга асныг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд тэр дундаа улсын нөөц хариуцсан анги, салбарынхан нь байсхийгээд л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт холбогдон шалгуулдаг. Нэг бус хүн шүүхээр ял шийтгүүлсэн удаатай.

Тэгвэл ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нар мөн л авлигын хэрэгт холбогджээ. Тэд долоон жилийн өмнө буюу 2015 оны тавдугаар сарын эхээр албан тушаалаа ашиглан Х.О-ын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ.

Бидэнд олдсон мэдээллээр энэ хүмүүс дээрх аймаг дахь Улсын нөөцийн салбарын агуулахад хадгалж байсан “Дархан-144” хэмээх элит сортын 80.1 сая төгрөгийн үнэтэй 89 тонн улаан буудайг “Өгөөж-Андууд” компанид олгожээ. Ингэхдээ улсын нөөцийн бараа, материалыг зээлээр олгох гэрээ, хэлцэл хийлгүй, ямар ч төлбөр тооцоо хийгээгүй байхад дээрх их хэмжээний үрийн будааг өгсөн аж.

Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ынхан 2015 оноос шалгаж эхэлсэн бөгөөд шүүхэд нэг бус удаа хүргүүлсэн ч эцэслэн шийдэж байгаагүй юм. Хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааснаар ийнхүү АТГ-ынхан дахин шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
202.126.90.3

Наад бузруудтай чинь хаянхярваа насанбат нар холбоотой до. Ард нь батаарай 2 идда байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.