БНСУ-ын гал сөнөөгчид Дотоод хэргийн сайдаа шүүхэд өгчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвонд болсон шахцалдаантай холбогдуулан тус улсын гал сөнөөгчид Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Санг Миний эсрэг албан ёсны гомдол гаргажээ.

Олон нийтийн аюулгүй байдлыг хариуцдаг И нь өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр 158 хүний ​​амийг авч одсон харамсалтай ослоос урьдчилан сэргийлэх, цугласан олныг зохих ёсоор удирдах, үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ аваагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

20221114000397 0

Тэгвэл тус улсын Төрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоонд харьяалагддаг гал сөнөөгчид Дотоод хэргийн сайд И Санг Миний эсрэг гомдлоо өнөөдөр /2022.11.14/ Үндэсний цагдаагийн газрын дэргэдэх бие даасан мөрдөн байцаах багт хүлээлгэн өгсөн байна. Гамшгийн менежмент, аюулгүй байдлын тухай хуулийн дагуу гамшгийн аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй юм.

Харин ноён И өнөөдөр өглөө Парламентын хуралдаанд оролцож, үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдсэн нь сөрөг хүчний хууль тогтоогчдын шүүмжлэлийг дагуулаад байна.

Эх сурвалж: Yonhap

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.