СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Афганистан эмэгтэйчүүдийг соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхийг хоригложээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүдийг нийслэл Кабул хотын бүх соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхийг хоригложээ.

“BBC” телевизэд "Буяныг сурталчлах, бузар үйлээс урьдчилан сэргийлэх яам"-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, нийслэл хот дахь соёл амралтын хүрээлэнгүүдэд эмэгтэйчүүдийг нэвтрүүлэхгүй байх чиглэл өгчээ. 

Соёл амралтын хүрээлэнгүүдэд лалын шашны хуулийг дагаж мөрдөхгүй байгаа тул ийм шийдвэрийг гаргасан гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ.

2021 оны наймдугаар сард талибууд засгийн эрхийг авснаас хойш эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг ноцтой хязгаарлах болсон байна.

Урьд нь хүйсээр тусгаарлах талибуудын дүрэм журмын дагуу эмэгтэйчүүд даваа, мягмар, ням гэсэн долоо хоногийн гурван өдөр, эрэгтэйчүүд үлдсэн дөрвөн өдөрт нь соёл амралтын хүрээлэнгүүдээр үйлчлүүлэх боломжтой байжээ.

Харин одоо эмэгтэйчүүдийг эрэгтэй хүмүүстэй хамт явж байсан ч нэвтрэхийг зөвшөөрөхөө больжээ. 

Эх сурвалж: BBC.COM

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.