СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Твиттер “хөх” тэмдэг олгох ажлаа зогсоов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Твиттерийн хэрэглэгчийг баталгаажуулсны таних тэмдэг болох “хөх” тэмдэг авсан маш олон хуурамч хаягууд Твиттер платформд бий болж эхэлснээр энэ ажлыг зогсоохоос өөр аргагүй боллоо хэмээн Илон Маск мэдэгджээ.

Баасан гарагаас эхлэн хаягаа баталгаажуулах хэрэглэгчдийн хүсэлтийг Твиттер компани хүлээж авахаа зогсоож, өмнө нь авсан байсан зарим хүмүүсийн “хөх” тэмдэг алга болсныг олон эх сурвалж мэдээлж байна.

Өмнө нь энэ тэмдгийг улс төрчид, урлаг спортын алдартнууд, сэтгүүлчид зэрэг олны танил хүмүүст үнэ төлбөргүй олгодог байсан. Харин сарын $8-ын хураамжтай болгох ажлыг энэ долоо хоногоос эхлүүлсэн.

Илон Маск баталгаажсан хаягаас олох хураамж ирээдүйд Твиттерийн орлогын гол эх үүсвэр болно гэж үздэг.

Гэвч сүүлийн өдрүүдэд баталгаажсан тэмдэгтэй маш олон хуурамч хаяг Твиттер платформд бий болж эхэлсний дотор Илон Маскийн өөрийнх нь үүсгэн байгуулсан Tesla, SpaceX компаниудиас гадна Roblox, Nestle, Lockheed Martin зэрэг том брэндүүдийн хуурамч хаягууд “хөх” тэмдэгтэй болжээ.

Энэ талаар одоохондоо Твиттер компанийн зүгээс ямар нэг тайлбар өгөхгүй байгаа гэнэ.

Ташрамд дурдахад, дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маскийн хувийн өмч болсноосоо хойш Твиттер компанид эмх замбараагүй байдал үүсэж, ажилтнуудын тал хувь нь цомхотголд өртөж, олон захирал, мэргэжилтнүүд нь ажлаасаа гараад байгаа. Энэ байдал одоо тус компанийн бизнес загварыг өөрчлөхтэй холбоотой үймээнээр өргөжиж байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.