СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-11-13

"Уурхайчин-2" хороололд захиалга өгсөн ажилчдыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1300 айлын Уурхайчин цогцолбор хотхон барих хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Залуу ажилтнуудыг орон сууцжуулах “Уурхайчин-1” хорооллын төсөл тун амжилттай хэрэгжиж, 2021 оны намар ашиглалтанд орсноор захиалагчид орчин үеийн шийдэл бүхий байрандаа тав тухтай амьдарч байгаа бол амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Харин 600 айлын зургаан блок бүхий “Уурхайчин-2” хорооллын төсөл тодорхой нөхцөл байдлын улмаас зогсонги байдалд ороод байна.

Иймд дээрх асуудалтай холбогдуулан "Уурхайчин-2" хороололд захиалга өгсөн ажилчдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа тэргүүтэй бүтцийн нэгжийн удирдлагууд хүлээн авч уулзаж, ажилтнуудын дуу хоолой, үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дэвшүүлж буй саналыг сонслоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.