Кюүшү башёд 18 монгол хүчтэн зодоглоно

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башё болох Кюүшү башё маргааш /11.13/ албан ёсоор эхэлнэ. 

 

Хэдийгээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга найм дахь удаагаа ганцаараа ёкозүна цолтойгоор барилдах банцүкэ гараад байсан ч кюүшү башёг өнжих болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Ийнхүү аварга өнжсөнөөр энэ удаагийн башёд 18 монгол бөх хүч үзэх ба Аки башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил болон Кирибаяма Б.Лхагвасүрэн нар маань комүсүби цолтойгоор барилдах бол Хошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ цолтойгоор барилдахаар боллоо. 

Кюүшү башёд зодоглох монгол бөхчүүд:

Дээд зиндаа:

  • Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн 
  • Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 
  • Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн
  • Маэгашира 2: Ичиножо А.Ичинноров 
  • Маэгашира 10: Чиёошома Г.Мөнхсайхан 
  • Маэгашира 14: Азүмарюү С.Тодбилэг

Жүрёо зиндаа:

  • Миторюү Б.Төрболд 
  • Хокүсэйхо Э.Даваанинж
  • Дайшохо Ч.Шижирбаяр 
  • Оошёоүма П.Дэлгэрбаяр 

Макүшита зиндаа:

  • Дэванорюү Т.Тэмүүлэн 
  • Хокүтэнкай Г.Сүхбат
  • Тамашохо Э.Энхманлай 
  • Хокүтомарү Н.Чинзориг 
  • Араүма Б.Төртогтох 

Санданмэ зиндаа:

  • Токисома Б.Анхбаяр
  • Саданохикари Д.Наранцогт 
  • Котокэнрюү Г.Билгүүн 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.