СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 ШӨХТГ: Номин сүлжээ дэлгүүрт 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

Хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон супермаркетуудад үе шаттай шалгалт хийсэн. Лангууны үнэ болон кассын үнэ зөрүүтэй байсан нэр бүхий дөрвөн ААН-д сануулга хүргүүлсэн ч зөрчил давтагдсаар байна. Харин Миний дэлгүүр компани зөрчлөө арилгаж, хэрэглэгчид хандсан /нөлөөллийн ажил хийж байна. Лангууны үнэ касс дээр зөрүүтэй байвал уг зөрүүг хэрэглэгчид олгож байхаар амласан. Тус дэлгүүр ажилчдаа хариуцлагажуулах үүднээс энэ ажлыг байнга хийнэ гэсэн. 

"Номин тав трэйд" ХХК-аас хямд үнийн баталгаа зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчиж байна. Номин сүлжээ дэлгүүрт бараа нийлүүлж буй хүн уг сүлжээнд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа мэт харагдаж байгаа боловч уг мөн чанар нь өөр байна.

Жишээ нь нийлүүлэгч 3000 төгрөгөөр ундаа нийлүүлэхээр Номинд хандахад дээр уг үнэ дээр 30 хувь нэмж зардаг. Бусад дэлгүүрт 3900 төгрөгөөс доош зарж болохгүй гэх шаардлага тулгарснаар бусад дэлгүүрт хямд зарагдаж байсан ундаа автоматаар үнэтэй болж зарагддаг байна. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг шууд хохироож байгаа хэрэг. Иймд тус компанид 6.999.107.800₮ торгууль ногдууллаа.

Энэ нь өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаан хувь юм. Тухайн байгууллагатай үгсэж үнэ тогтоож байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн алхам. Энэ талаар мэдсэн этгээд бидэнд мэдэгдэх эрхтэй. Нотлох баримттай мэдэгдсэн тохиолдолд тавигдаж байгаа торгуулийн таван хувиар урамшуулна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.51

Номингийн бараа, хүнсний зүйлийн үнийн хараад очоод кассанд бичүүлэхэд илүү үнэтэй бичигддэг.Хэлэхээр өчигдөрийн үнэ гэж дандаа худлаа ярих юм.

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.140

Оргил сүлжээ дэлгүүрийг шалгаарай. Дандаа кассан дээр очихоор үнэ нь өсдөг. Бас олон ширхэгтэй юм авбал дандаа нэгийг нэмж бичиж илүү авсан байдаг.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.63

Болж ёстой хөгийн. Эхний сарын борлуулалтын орлого ч өгдөггүй түгждэг. Байнга дарамтлаастай. Хүнд сурталтай хөгийн дэлгүүр

Tsetseg
1 жилийн өмнө
202.126.88.185

Nomin bainga une ni kassan deer i hood zurdug ene baidal olon uxaa davtagdaj bgaa torgoh tsag mo bolson shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.