СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Эмийн зар сурталчилгаа явуулсан телевизүүдэд ШӨХТГ хариуцлага тооцно гэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

-Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийгээд, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Эдгээр есөн банк нь ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан.

Одоо шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болсон бөгөөд шүүх хурлын товыг зарласан. Манай байгууллагын зүгээс хуулийн газар болон банкны зээлийн нэг хувийн шимтгэл дээр ажиллаж байгаа хуульч, өмгөөлөгч болох О.Батхүү болон С.Ялалт нарыг нэмэлтээр авч ажиллаж байна. Эдгээр хуульч, өмгөөлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллага дээр үнэ төлбөргүй ажиллаж байгаа гэлээ. 

Мөн иргэдийн хүсэлтээр шимтгэлтэй холбоотойгоор ББСБ дээр хяналт шалгалтыг эхлүүлээд явж байна. Иргэдийн зүгээс санал гомдол ирж ББСБ-ууд нэг хувиас өндөр шимтгэл авч байна гэх мэдээллийг өгсөн. Нийтдээ 527 ББСБ байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 ББСБ-д шалгалт хийсэн. Үүнээс

Эм эмнэлгийн хэрэгсэл болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хяналт шалгалт хийж байна. "Систи мед" ХХК, "Медизон" эмнэлэг "Денк фарма" ХХК-уудад тус бүр 5,0 сая төгрөгийн торгууль оногдууллаа. Энэ төрлийн зар сурталчилгаанд тодорхой хязгаарлалт байдаг. Үүнд эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлахдаа зөвхөн тухайн эмнэлгийн байршил болон эмчийн нэр хаягыг зарлахыг зөвшөөрсөн байдаг. Мөн жоргүй олгох эмийг сурталчилж болно. Эмнэлгийн болон эмийн үйлчилгээний талаар зар сурталчилгаа явуулахдаа ямар нэгэн үр дүн амлахыг хориглосон байдаг. Дээрх компаниуд энэ төрлийн зөрчил гаргасан. Захиалсан, бүтээсэн, түгээсэн бүх байгууллагуудад хариуцлага тооцох ёстой байдаг тул телевизүүдэд ч гэсэн арга хэмжээ авна. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
202.21.108.26

Яг зөв.баахан сүлжээний хэрэгтэй хэрэггүй эмнүүдийг суртачлахаа боль

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.