СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бус шийдвэр гаргавал учруулсан хохирлоо уг албан тушаалтан өөрөө төлнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Жишээ: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын тушаалаар багш Д.Галыг ажлаас халах шийдвэр гаргасан нь маргаан үүсэж, захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянагдаж, шүүхээс сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгож, Д.Галд ажилгүй байсан хугацааны олговорт 1.698.034 төгрөгийг нөхөн олгуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна.

Тус сургуулийн захирал Н.Саруул уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж,  “… Захиргааны байгууллага албан тушаалтанд холбоотой хуулийн заалтыг баримталж сургуулийн захирал хүнд акт тогтоож байгаа нь үндэслэлгүй, хуульд заасан хохирол нөхөн төлөх субъект биш” гэх агуулгаар шүүхэд маргажээ.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны буруу шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн хохирлыг төрөөс барагдуулан бол өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр заасан, энэ үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид  хариуцуулжээ.

Шүүх маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Н.Саруулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын “захирал”-ын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны албан тушаалтан гэж үзнэ, энэ үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлөх этгээд нь хууль бус тушаал гаргасан албан тушаалтан буюу энэ тохиолдолд Саруул мөн гэж шүүхээс дүгнэж, аудитын улсын ахлах байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.