СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг Дээд шүүх хянан үзэхээр болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгч хуралдаад Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хянан үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ. 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр шийдвэрлэжээ.“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн . Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард хэлэлцээд гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн билээ. . Тиймээс хурлыг удахгүй товлон хэлэлцэхээр болж буй аж.

Шүүгдэгч Ч.Мөнхбаяр эрхээ өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нараар хамгаалуулж буй бөгөөд нэмж хуульч Т.Саруулаас өмгөөллийн үйлчилгээ авахаар болсон байна. Ташрамд дурдахад, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Г.Баасан, А.Батдорж нарыг ёс зүйгээ, хуулиа зөрчиж, хаалттай хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн гэх үндэслэлээр өмгөөлөх эрхийг нь хасаад буй юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

НАРАНЦОГТ
1 жилийн өмнө
150.129.142.112

манай тагнуул улс орны аюулгүй байдлын газар нутгын бүрэн бүтэн байдлыг мэддэг юм уу? Хаана хэн гээч гадны иргэн газар орныг яаж сүйрүүлж яаж хил гаалиар хулгайгаар гарч байгааг мэддэггүй байх Орон нутгын иргэд нь л хөөрхий шороонд булагдахаасаа өмнө амьдархыг эрхэнд зодуулж торгуулж машин техникээр хусуулж түлхүүлж амь насаа дэнчин тавиад үзэх юмдаа Төр засаг байгаа гэхэд хэцүү л байх юм даа!@!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.