СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, 109 тэрбум төгрөг гаргуулахаар боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк” (Standart bank PLC)-анд барьцаалан нийт 160.1 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгагдсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүнтэй хамт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан, өдгөө “Коконат ойл” компанийн захирал Б.Мөнхжаргал, “Алтжин групп”-ийг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцсон юм. Тэд учруулсан хохирлоо төлөх тав хоногийн завсарлага авсан бөгөөд өчигдөр тэр хугацаа дуусаж, ял оноох хурлаа шүүх үргэлжлүүлэх хийв.

Улмаар Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор боллоо. Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас дээрх үйлдвэрт учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн бөгөөд шүүх тэдэнд 14 сая төгрөгөөр торгох ял оноов. Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Ташрамд дурдахад шүүгдэгч Ш.Батхүү битүүмжилсэн хөрөнгүүдээрээ хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй хэмээн тав хоногийн завсарлагын дараа мэдүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.20

14 сая гэнүү зүгээр бхаар ам хаасан жүжиг адаглаад 140 сая болч яахав дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.44

Ганзоригт 10 жил өгөөч эрдэнэтийг самарсан бузар

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.64

Ганзориг гол буруутан нь шүү дээ,хөрөнгий хурааж,хориочээ.Жинхэнэ жүжиг тоглочих юмдаа

Лу ар
1 жилийн өмнө
203.98.76.9

Одоо битүүмжлэгдсэн хөрөнгийг аль нэг эрх мэдэлтэн, эсвэл өөрийнрх нь хамсаатнууд хямдхаан аваад үлдсэн өр нь төлбөрийн чадваргүй, удахгүй хариуцагч үгүй болоод дуусна биз дээ хөөрхий.

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.214

Ganzorig nogoo xen genuu 14saya aar l torguulaad yal shiitgelgui uldej bgmuu bathuugiin ard bayar bgaa bxdaaa bayariin zasgiin ued bolluu ene xereg

Зочин Зочин
1 жилийн өмнө
192.82.91.128

Ганзориг гэж новшийн хулгайч луйварчин гол буруутан шүү дээ. Энэ новшийг зүгээр торгосон нэр зүүж жүжиг тавьж байгаа Монголын шүүх засаглал хэрхэн ялзарч доройтсоныг харуулж байна. Монголд шудрага ёс гэж түй ч алга!!!

Zochin
1 жилийн өмнө
202.126.89.137

Yun 35- saya ve

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.26

Кино драмм болиочээ.бузарууд.

Mongol ulsiin irgen
1 жилийн өмнө
89.0.244.99

Ikh hurliin gishuun Temuulengiin aaw ni bizde ene Ganzorig hulgaich. Edniih ulsaas shaasan mongooroo Khanburgedei gej niitiin zam talbai mashinii zogsool yawgan hunii garz haasan delguurtei. BGD iin hajuud l gazar bhgui bhad l delguur barichih geed chichreed uzeed bgamdaa. Zadaj handgui lagaanuud yma. Yaahwe ue udam chib tasrah biz nugeluud chin huraagdaad

Иргэн
1 жилийн өмнө
103.57.94.104

Авлигал хээл хахуульд идэгдсэн шүүх прокурорийн хүн сүгнүүд ингэж ажлаа хийхээр энэ хүйтэн сэтгэлтэй хулгайч луйварчид улам л даврахгүй яахав дээ! МУ-ыг сүйрүүлж доош татаж байгаа гол байгууллага хүмүүс бол хууль шүүх прокурорын бүлэг луйварчид юм шүү! Та нарыг бурхан гэсгээх болно

Иргэд
1 жилийн өмнө
202.126.89.181

Шүүх ард түмнийг ингэж их басамжлан дорд үзэж байна даа. Луйварчидаа чихрийн цаасаар торгоод л... Босох цаг ойртоод д л бна...!!!!!!

Зочин
1 жилийн өмнө
202.21.109.117

Гэр бүлээрээ луйвар хийгээд, улсаас хэдэн тэрбумаар нь заядаад 1 нь УИХ-ын гишүүн нөгөөх нь 14 саяын торгуультай салдаг юм байжээ хөөрхий. Пизда юм аа. Энэ төр хууь нь яачихсаг юм бэээ

Иргэн
1 жилийн өмнө
123.48.104.254

Бараг улсыг маань самрахад оролцчихсон байхад 14 саяар торгоод өнгөрөх нь арай юу ⁉️

БИ Л БНА
1 жилийн өмнө
192.82.75.189

ЯГ ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН ТАЛААР МӨНХЖАРГАЛ ЯРИЛЦЛАГА ӨГСӨНИЙГ ҮЗСЭН Л БАЙХ. ХАРИНЧ АЖЛАА ХАРИУЦЛАГАТАЙ ХИЙЖ БАЙСАН ХҮН ШҮҮ. ГЭРЭЭНИЙ ТУХАЙН ЗААЛТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ, ХАС ГЭЖ ШААРДЛАГА ТАВЬСАН, БАТХҮҮ ХАССАН ГЭРЭЭ АВЧ ИРЖ ЗУРУУЛААД ХУУДАСНУУДЫГ СОЛЬЖ ХУУРАМЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БДАГ. МӨНХЖАРГАЛ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЖ ОЙЛГОЖ БГАА. ХЭЛМЭГДҮҮЛЖ "ХАМЖСАН" ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ БАЙГАА НЬ ШУДАРГА БУС БНА

Иргэн
1 жилийн өмнө
192.82.75.189

МӨНХЖАРГАЛЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ " ХАМЖСАН" ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ. ГЭРЭЭНИЙ ТУХАЙН ЗААЛТЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ, ХАС ГЭДЭГ ШААРЛАГА ТАВЬЖ, БАТХҮҮ ХАССАН ГЭРЭЭ АВЧ ИРЖ ЗУРУУЛААД, ХУУДСЫГ СОЛЬЖ ХИЙГЭЭД ГАРЫН ҮСГИЙГ НЬ ӨӨРӨӨ ЗУРСАН БДАГ. ХҮНИЙГ ИНГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ХАРИН Ч ГАВЬЯАТАЙ ХҮН ШҮҮ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.