Өнөөдөр манай гурван жүдоч ДАШТ-д зодоглоно

Харааны бэрхшээлтэй жүдо бөхийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор Азербайжан улсын Баку хотноо эхэлнэ. 

Coolio Releases My Soul 1200x685 01 01 01 01 01 

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаа шинэ дүрмийн дагуу J1, J2 гэсэн ангиллаар зохион байгуулагдана. Нийт 41 орны 241 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор дараах тамирчид зодоглоно. 

312991442 2215414298631887 3580833928616187156 n

  • Эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг жинд Л.Туруунаа
  • Эмэгтэйчүүдийн J2 ангиллын -70 кг жинд Н.Алтанцэцэг
  • Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -73 кг жинд Г.Чулуунсүх
  • Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -90 кг жинд Б.Баттөгс
  • Эрэгтэйчүүдийн J1 ангиллын +90 кг жинд Д.Ганбат
  • Эрэгтэйчүүдийн J2 ангиллын -73 кг жинд С.Ядамдорж, Э.Даваадагва нар тус тус өрсөлдөнө. 

Энэ сарын 8-ны өдрөөс 10-ны хооронд зохион байгуулагдах ДАШТ өнөөдөр жингийн барилдаанаар эхэлнэ. /Улаанбаатарын цагаар/

11 дүгээр сарын 8 /Мягмар/

17:00 цагт J1, J2 ангиллын эрэгтэй -60, -73, эмэгтэй -48, -57 кг жингүүд барилдана. 

Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.