СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХХБ-ны албан тушаалтнууд “Цемент шохой” ХК-д 2.3 тэрбумын хохирол учруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газрын захирал Т.Батжаргал, Байгууллагын банкны захирал Г.Ганцэцэг нарыг АТГ-ынхан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

Уг хоёр хүнийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Худалдаа, хөгжлийн банк болон түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгон Хөтөл дэх “Цемент шохой” ХК-д 2.3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм байна.

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг Худалдаа, хөгжлийн банкны хамаарал бүхий хүмүүсийн мэдлээс төрийн өмчид авах шийдвэр энэ оны гуравдугаар сарын 23-нд Засгийн газраас гаргасан билээ. Энэ үед тус компанийн борлуулсан цементийн орлого 4.3 тэрбум төгрөг дээрх банкны дансанд байж. Засгийн газраас шийдвэр гаргамагц уг мөнгийг Худалдаа, хөгжлийн банкныхан татан авсан нь төрийн өмчит компанид хохирол учруулсан үйлдэл гэж өнөөгийн удирдлага нь үзэн АТГ-т хандан шалгуулсан аж.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үүнээс өмнө Худалдаа, хөгжлийн банкны нэгэн салбарын захирал Э.Мөнхбаатар Даниел гэх хүнд 1.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор холбогдох нэгжүүдээрээ батлуулаад, түүнээсээ 45 саяыг нь хахуульд авсныг тогтоон яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байгаа билээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.