СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хахуулийн мөнгөөрөө байр авсан А.Мөнхтайванд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Төрийн дунд шатны албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдсоор буй. АТГ-аас хоёр ч хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүллээ. 

Тухайлбал, эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр" (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан үйлдэлд холбогдсон А.Мөнхтайваны хэргийг мөрдөж дууссан байна. 

Тэрбээр 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудаас 2018 оны өвөл хахууль авч, "Энканто таун" хорооллыг барьсан "Камдер" гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 264 сая төгрөгийн хахууль хясан боогдуулах замаар авсан хэмээн түүнийг буруутгаж буй билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.114

Гэмгүй царайлсан ийм сданууд МАН д чихэлдчихжээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.