СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдрийн 16 цагаас сарны бүтэн хиртэлт эхэлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ази, Австрали, Хойд Америк болон Европ, Өмнөд Америкийн зарим хэсгээс харах боломжтой сарны бүтэн хиртэлт өнөөдөр тохионо. 

Сарны бүтэн хиртэлт Шинэ Зеланд, Япон, Аляск, Хавайн арлуудаас хамгийн тод харагдах ажээ.

Улаанбаатарын цагаар 16:02 цагаас хиртэлт эхлэх бөгөөд 18:59 цагт эцэстээ хүрч, 19:41 цагт бүтэн хиртэлт дуусна. Хагас хиртэлт 21:56 цаг хүртэл үргэлжилнэ.

Өөрөөр хэлбэл сар нийт 5 цаг 54 минутын турш хиртэх бөгөөд үүний 1 цаг 25 минут нь бүтэн хиртэлт байх юм.

Сарны дараагийн бүтэн хиртэлт 2025 оны гуравдугаар сарын 13-14-нд болно

Сарны бүтэн хиртэлтээс хоёр долоо хоногийн өмнө эсвэл дараа нар хиртдэг учиртай. Энэ жилийн нарны хиртэлт аравдугаар сарын 25-нд болсон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.