СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын Ерөнхийлөгч анхан шатны шүүхийн 12 шүүгчийг томиллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган дараах нэр бүхий 12 хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны долоодугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хүргүүлээд байсан юм. Үүнээс дараах 12 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томиллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.