СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оны онцлох үг: “PERMACRISIS”

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

 “Collins” толь бичгийг эмхэтгэгчид 2022 оны "онцлох үг"-ээр “рermacrisis” гэдэг үгийг нэрлэлээ.

“Permacrisis” /байнгын хямрал/ гэдэг нь дайн, инфляц, улс төрийн тогтворгүй байдлын үед амьдралд мэдрэгдэж буй мэдрэмжийг дүрсэлсэн үг юм.

Чухам энэ үг "олон хүний хувьд 2022 он ямар аймшигтай байсныг" хамгийн сайн тодорхойлсон гэж “Collins” толь бичгийн төлөөлөгч Алекс Бикрофт хэлжээ.

"Хэл бол нийгэмд төдийгүй дэлхий дахинд болж буй үйл явдлын тусгал байж болох ч энэ жил сорилт ар араасаа тулгарч байна" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

“"Brexit”, цар тахал, хүнд цаг агаар, Украин дахь Оросын дайн, улс төрийн тогтворгүй байдал, эрчим хүчний дарамт, амьжиргааны өртгийн хямралаас үүдэлтэй донсолгоог мэдэрсний дараа хүмүүс байнга тодорхойгүй, түгшүүртэй байдалд байх нь тодорхой байна" гэж Бикфорт онцлон хэлжээ. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.