СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

1.3 тэрбумын орлогоо хуурамчаар мэдүүлсэн “Хос уран цамхаг констракшн”-ы захиралд ял шийтгэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Барилга угсралт, засал чимэглэл, худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд 2012 онд бүртгүүлсэн “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Батжаргалд 1.5 сая төгрөгөөр торгох ял Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноов.

Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хандсанаар ийнхүү шийдвэрлэжээ.

“Хос уран цамхаг констракшн” ХХК-ийнхан НӨАТ-ын хуурамчаар шивүүлсэн баримтаар 1.3 тэрбум гаруй төгрөгийн орлогоо зориуд худал бүртгүүлж, хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр баримт бүрдүүлсэн НӨАТ-ын тайланг харьяа Баянгол дүүргийн Татварын хэлтэст гаргаж өгсөн аж. Ингэхдээ С.Саранцэцэг захиралтай “Санпропешн” гэх компанийнхны 2018 оны арванхоёрдугаар сард хуурамчаар шивүүлсэн 545 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий 14, О.Баярсуурь захиралтай “Имаралт зоне” ХХК-иас 2019 оны арванхоёрдугаар сард авсан 799 сая төгрөгийн 25 ширхэг падаан авч НӨАТ-т ногдох 134.4 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон байна.

НПГ-аас Ц.Батжаргалд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх ийнхүү шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
192.82.84.96

Тэрбумаар нь гусаад л хэдхэн саяар торгуулна гоё оо энэ гудраачид хэдийг нь шүүгчид өгөөд ийм гоё шагнал шиг ял зэм авдаг юм бол

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.96

Авилагыг нь шүүх нь авдаг юм уу прокурор нь авдаг юм болов уу арай л хөнгөн яллаад байна уу мань ХАЯН УНДАРМАА нэг л биш ээ энэ шүүх прокурор

Иргэн
1 жилийн өмнө
59.153.112.141

1,5 сая төгрөгийн торгууль гэнэ үү??? Толгойг нь илээд л өнгөрөөчих юм байна л даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.