?LIVE: Н.Алтанхуяг: Жилд 100 сая доллар олох овоолгыг гурван хүн хувааж авах нь зөв үү

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан 34:33:33 буюу “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэнтэй холбогдуулж мэдээлэл өгч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн технологид таарахгүй хүдрийн овоолгыг хэрхэн ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Үүнийг би дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан юм. Товчлол нь 34:33:33.

Ийм хоёр төрлийн хүдрийг тусгайлан овоолдог. Би Эрдэнэтийн нийт зэсийн асуудлыг яриагүй. Дараа ашиглая гэсэн хүдрийн тухай ярьж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар цэвэр зэс ялгаж байгаа гурван үйлдвэр байгаа. 1994 онд хамгийн анхны “Эрдмин” үйлдвэр ашиглалтад орсон. Үүний 25 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг. 2014 онд “Ачит Ихт” гэдэг үйлдвэр дараа нь ашиглалтад орсон. Үүнээс “Эрдэнэт” үйлдвэр хувь эзэмшдэггүй, 34 хувь эзэмших эсэх маргаантай явж байгаа. Гуравт, "Зэс эрдэнийн хувь" үйлдвэр өнөө маргаашгүй ашиглалтад орно. Ингээд энэ гурван үйлдвэр овоолчихсон байгаа зэсийн хүдэр дээр ашиг олоод явж байгаа.

“Эрдмин” үйлдвэр жилдээ 2500 тонн цэвэр цэс үйлдвэрлэнэ. 2014 онд ашиглалтад орсон үйлдвэр жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх бол удахгүй ашиглалтад орох үйлдвэр мөн 10 мянган тонн цэвэр зэс жилд үйлдвэрлэх боломжтой.

Миний өргөн барьсан тогтоолын төсөлд “Эрдэнэт” үйлдвэр 34 хувь, аймаг болон иргэд 33 хувиа тус тус эзэмшинэ гэж тусгасан. Өнөөдөр Эрдэнэтэд 100 мянган хүн амьдарч байгаа гэж тооцоолбол нэг иргэн жилд 1 сая төгрөг хүртэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бүгд хожно, аль аль талдаа ашигтай.

Өчигдөр УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын тогтоол болгож гаргахгүй гэж ярьсан.

байгаа юм гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.