Э.Цэрэндолгорыг бусдыг гүтгэсэн гэм буруутайд тооцож ял шийтгэлээ

“Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээрээ олон нийтийн сүлжээнд багагүй дагагчтай болсон иргэн Э.Цэрэндолгорт холбогдуулан гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаад, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Шүүх эл хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцлээ. Тэрбээр “тэмээчин” гэдгээр нь олон нийт мэдэх болсон хэрэгт холбогдсон юм. Түүний эл үйлдлийг талийгаачийн ээж Ж.Норжмаа шалгуулахаар хууль сахиулах байгууллагад хандсан бөгөөд тэрбээр шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор байсан ч тодорхой шалтгааны улмаас ирэлгүй, өмгөөлөгч нь байлцжээ.
Э.Цэрэндолгор зөвхөн талийгаач бэр Н.Байгалмаагаар тогтохгүй ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан, бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацсан үйлдэлд холбогдсон юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, улсын яллагч Б.Оюунцэцэг, шүүгдэгч Э.Цэрэндолгор, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хохирогчдын өмгөөлөгч нарыг оролцуулан хоёр өдөр хэлэлцсэн хурлаас дээрх .

Улмаар уг ялаас цагдан хоригдсон 29 хоногийг нь хасахаар болсон байна. Э.Цэрэндолгор уг хэрэгт шалгуулан яллагдагчаар татагдахад нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шүүхээс аваад байсан. Гэвч тэрбээр өнгөрсөн сарын 12-нд таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчин гадаад улс руу явах гэж байгаад хил дээр саатуулагдсан юм. Тиймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-1 хэсэгт заасан “ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх, прокурор, мөрдөгчид даруй мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.