Жүдо бөхийн шинэ залуу од Х.Мими дахин түрүү хүртлээ

Жүдо бөхийн Абу Дабыгийн их дуулга тэмцээнд өндөрлөх шатандаа орлоо. 

Coolio Releases My Soul 1200x685 01 01 01 01 01 011 

Эхний хоёр өдрийн дараах байдлаар Абу Дабыгийн их дуулга тэмцэнд оролцож буй 65 орныг Франц улсын баг хоёр алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Итали улсын баг нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

БНСУ-аас энэ удаагийн тэмцээнд дөрвөн эмэгтэй тамирчин оролцуулж байгаа ба -57кг жинд Хух Мими илүүрхэн түрүүллээ. Тэрээр 2019 онд анхны олон улсын тэмцээнд оролцож байсан нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд өөрийн нутаг нэгт Ким Жисүд ялагдсанаасаа хойш хоёр жилийн турш тэмцээн уралдаанд оролгүй нам гүм байлаа. 

Харин энэ он гарсаар Хух Мими хоёр дахь их дуулга ангиллын тэмцээндээ ийнхүү түрүүлж байна. Энэ оны Тбилисийн их дуулга тэмцээнд түрүүлэхдээ олимп, дэлхийн аварга Р.Силва, залуучуудын дэлхийн аварга Гүржийн Липартелиани Етери зэрэг шилдгүүдийг буулган авч түрүүлж олны анхаарлын төвд орсон. 

Абу Дабыгийн их дуулгад түрүүлэхдээ мөн л шилдгүүдийг нураалаа. D хэсгийн аваргын төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Туркийн Илдиз Озлемийг, шигшээ барилдаанд шинэхэн олимпын аварга Косовогийн Гжакова Нораг тус тус цэвэр ялж алтан медаль хүртсэн юм. Тэрээр сарын өмнө насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Канадын Жессика Климкайтыг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд манай Л.Энхрийлэнд ялагдсаныг жүдо сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ. 

IJF 8 10 22 092 1665242563 1665242563 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.