М.Аллен "нутгийн дэвжээндээ" дахин финалдлаа
Мэргэжлийн снукер биллиардын "2022 Northern Ireland Open" тэмцээний явцын мэдээлэл, тоглолтын бичлэгийг манай сайт цаг тухай бүрд нь цувралаар толилуулж байгаа билээ.
Урьд шөнө тус тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдаж тус тэмцээний түрүү жилийн аварга Марк Аллен дэлхийн аварга Нейл Робертсоныг 6:2 харьцаагаар илүүрхэн буулган авч дахин шигшээ тоглолтод шалгарлаа. Хоёр тамирчны хувьд өмнө нь 28 удаа учраа таарахад 16 удаад нь Нейл Робертсон аварга хожоод байлаа.
Харин нөгөө хагас шигшээд Хятадын залуу тоглогч Зоу Елонг Шотландын Антоны Макгиллыг 6:4 харьцаагаар буулган авч гурав дахь удаагаа чансаа олгох тэмцээний финалд шалгарлаа.
Ийнхүү шигшээ тоглолтод өмнө нь хоёр удаа учраа таарахад бие биенээ нэг, нэг удаа хожоод буй Марк Аллен болон Зоу Елонг тунан үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.