?LIVE: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэрэгт Ерөнхий прокурор, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс холбогджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг зарим сайдууд танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай 20,000 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгж, төлөөлөлтэй уулзан, олон санал хүлээн авсан. Тэд хуулийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг асуудлаа хэлж байна. Мөн зарим хуулийн эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилддөг зэрэг хүндрэл бэрхшээлүүдээ хэллээ. Тухайлбал Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар орон нутгаас дахин зөвшөөрөл авч байгаа нь гаднын хөрөнгө оруулагч нарт ихээхэн хүндрэл чирэгдэл учруулдаг байна. Эдгээр асуудлуудын холбогдох хууль тогтоомж дээр анхаарч ажиллана.

. Удахгүй өнгөрсөн байгаа. Эдгээр жагсаалтыг олон нийтэд зарлахаар төлөвлөөд байна. Маш олон хүн байгаа учир бидэнд олон нийтийн хүч шаардлагатай байна.

Шударга бусын хонгил, гаднын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг этгүүдийг нэрлэж асуудлыг нь шийдсэнээр дараа дараагийн гаднын хөрөнгө оруулагч нарыг эх орондоо татах боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.