СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Москвад цэргийн хэсэгчилсэн дайчилгаа дууссаныг зарлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва дахь цэргийн хэсэгчилсэн дайчилгааны зорилт бүрэн биелж, зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд бүртгүүлэх шаардлагагүй болсныг тус хотын дарга Сергей Собянин өнгөрөгч даваа гарагт зарлажээ.

Тэрээр энэ талаарх мэдэгдэлдээ "Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Батлан хамгаалах яамнаас гүйцэтгэсэн хэсэгчилсэн дайчилгааны зорилтууд бүрэн биелсэн гэж Москвагийн цэргийн комиссар мэдээлсэн. " хэмээн тэмдэглэсэн байна.

Үүний хүрээнд, Москва хотын цэргийн дайчилгааны төвүүд аравдугаар сарын 17-ны 14:00 цагт хаагдсан аж.

Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаанд 300 мянган хүнийг хамруулна гэж зарласнаас одоогийн байдлаар 222 мянган нөөц цэргийг бүрдүүлээд байгаа ба үлдсэн бие бүрэлдэхүүнийг ойрын хоёр долоо хоногт дайчилна гэжээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.