СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Ариунболд: Ж.Батзандан, Г.Аюулгүй нар Хөгжлийн банкнаас 17 тэрбум төгрөгийн зээл авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг түүний туслахаар ажиллаж байсан Г.Аюулгүй гэх хүний хамт цагдан хорьж шалгаж буй билээ. Г.Аюулгүйн нэр дээрх “Азийн бамбар” компани Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ төлөөгүй дампууруулсан нь тэднийг хорьж шалгах үндэслэл болсон юм. Өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ж.Батзандан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргасан байна. “Капитал” банкны захирал асан А.Ариунболдын гомдлоор дээрх хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар А.Ариунболдоос тодрууллаа.

-УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг таны гомдлын дагуу АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл бий. Энэ талаар өөрөөс тань тодруулах гэсэн юм.

-Би 1990 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байгаа. Бүхий л цаг хугацаанд төрийн эрх мэдэл бүхий түшмэдийн дарамт, үл ойлгогдох байдал, шахалтуудтай тулгарч, түүнийг даван туулж, унаж, босож өнөөдрийг хүрлээ. Ганц надад бус, миний үеийн болон залуу бизнесменүүд, хийж бүтээх гэж хөдөлмөрлөж буй хүн бүрт энэ бэрхшээл тулгарч байгаа нь нууц биш. Би таны асуултад товч, тодорхой хариулахыг хичээе. . Үүнээс хойш “Капитал” банкны хувьцаа эзэмшигчид Нийгмийн даатгалын сангийн мөнгийг луйвардлаа, идэж уулаа, улс, иргэд хохирлоо” гээд шуугих болсон. Энэ нь улстөрч, шударга үнэний төлөө тэмцэгчид гэж өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүсийн амин хувийн карьерыг өсгөх, ард түмний төлөө тэмцэгчийн “дүрд” тоглох завшаан болох шиг боллоо.

. Гурван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч зээлүүд хангалттай хэмжээнд төлөгдөөгүй, банкны өр төлбөр олигтой барагдаагүй, эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа тодорхой бус байгаа. Зарим барьцаа хөрөнгийн чанарыг муутгасан, үнэлгээ нь өндөр, чанартай барьцааг өөр хөрөнгөөр сольсон асуудлууд ч дуулдсан. Сүүлдээ банкны хөрөнгөөр өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй гэх юм яриад эхлэхтэй зэрэгцэн манай банкаас зээл авсан “Азийн бамбар” ХХК дампуурсан, шүүхийн шийдвэр гарсныг мэдэж, хангалттай барьцаатай, барьцаагаар нь төлүүлэх боломжтой компани дампуурсан асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан юм.

-Энэ компанийн зээл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ямар холбоотой юм бэ?

-Уг компани зээл авах үед УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан манай банкан  дээр Г.Аюулгүй гэдэг туслахаа дагуулан ирж “Бид шударга үнэний төлөө явж байгаа, улс орноо хөгжүүлнэ, цаг сайхан болно”, “Төслөө хэрэгжүүлээд зээлээ найдвартай төлнө” гэх зүйл ярьж, би ч зээлийг нь судлахыг хариуцсан хүмүүстээ үүрэг болгож, шийдвэрлэж байсан. Гэтэл юм. Ж.Батзандангийн дампууруулсан компанийн авсан зээл 12.6 тэрбум төгрөг. Хэрэв зээлээ төлөх боломжгүй бол барьцаа хөрөнгө, дээр дурдсан орон сууцын төслөөс төлөгдөх атал хууль бусаар дампууруулснаас найдваргүй зээл болчихоод байна. Нөгөө талаас нь харвал банкны хөрөнгө дутагдуулсан, надад холбогдуулсан хэргийн хохирол болж энэ зээлийн төлбөрийг надад хариуцуулаад байгаа юм.

Ингэх нь шударга уу, улстөрч, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бүтээсэн “шударга үнэн” нь энэ юм уу. Тиймээс би АТГ-т гомдол гаргасан. гэж ойлгосон. Дээр нь хүү, алданги тооцвол дор хаяж 17-18 тэрбум төгрөг төлөх ёстой. Гэтэл эрх хүлээн авагч нар энэ зээлийг төлүүлж, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг барагдуулахын оронд барьцааг нь чөлөөлж, компанийг нь дампууруулж буй нь асар том ашиг сонирхлын зөрчил, мөнгө төгрөгний асуудал бийг харууллаа гэж хардаж  байна. Надад хардах үндэслэл бий. Үүгээр ч зогсохгүй зээл авсан гурван компанийнхаа дахиад нэгийг бас л дампууруулах гээд шүүхэд хүсэлт гаргачихсан явж байгаа тухай мэдээлэл сонссон.

-Тэгэхээр “Капитал” банк өр төлбөрөө хангалттай барагдуулах хөрөнгөтэй гэсэн үг үү?

-. Харин эрх хүлээн авагч нар хангалтгүй ажилласан, хөрөнгийг үнэгүйдүүлсэн, зах зээлийн үнээс хямд худалдсан, цалин, урамшуулал болгож өөрсдөө авсан асуудлууд бий. Тухайлбал, . Ийм байж болох уу. Мөн тэд сар бүр багадаа долоо, ахлах тушаалтай хүмүүс нь 10 саяас дээш төгрөгийн цалин авдаг. Бүгд Монголбанканд ажилладаг төрийн албан хаагч шүү дээ. Энэ бүх мөнгө “Капитал” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд, Нийгмийн даатгалын санд очих ёстой хөрөнгө. Гэтэл төрийн хэдхэн албан хаагчийн халаасанд ороод байна. Мөн н. Уг байгууламжийг 2018 онд 17 тэрбум төгрөгөөр худалдан авах саналыг бидэнд ирүүлж байв. Тэр үед Монголбанкнаас манай банканд хязгаарлалт тогтоож, хөрөнгө худалдах зөвшөөрөл өгөөгүй тул уг хэлцэл хийгдээгүй юм. 2018 онд 17 тэрбум төгрөгөөр худалдаж авах үнийн санал гаргаж байсан хөрөнгө шүү дээ. Одоо үл хөдлөх хөрөнгө, газрын үнэ яаж өссөнийг бүх хүн мэдэж байгаа. Ингэж л хөрөнгийг үнэгүйдүүлж, өр төлбөр барагдахгүй байна. Тэгээд банкны мөнгийг А.Ариунболд идэж уусан гэх мэдээлэл цацаад л, надад холбогдуулаад байгаа хэргийн хохирол нэмэгдээд л. Энэ шударга явдал уу.

Эрх хүлээн авагч нарт холбогдуулан гаргасан гомдол үүгээр дуусахгүй. шүү дээ. Ийм өндөр хувиар гэрээ байгуулж, цалин хангамж, бусад зардал ихтэй ажиллахаар банкны хөрөнгө дутагдаж, надад холбогдуулсан хэргийн хохирол нэмэгдэх нь ойлгомжтой байгаа биз. Мэдээж  цалин хөлсгүй ажиллах ёсгүй. Гэхдээ хэмжээ хязгаартай байх хэрэгтэй.  

-“Капитал” банкны талаар тодруулмаар байна.

-Ярих зүйл их байгаа ч одоогоор манай банктай холбоотой хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй учир ямар нэг юм хэлж болохгүй, хуулийн байгууллагын  ажилд нөлөөлсөн гээд асуудал үүсэх байх. Хэргийг шийдвэрлэсний дараа энэ талаар бодитой мэдээлэл өгнө өө.

-“Капитал” банкнаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангаас гадна авсан зээлээ төлөхгүй байгаа улстөрчид бий юү. Эсвэл түүний ард байгаа улстөрчдийг зарлаж болохгүй байгаа юм уу?

-Бизнест, хүний харилцаанд ёс зүй гэж байх ёстой. “Капитал” банкны харилцагч нарын мэдээллийн нууцлалыг бид хадгалах үүрэгтэй. Мөн эрх хүлээн авагч банкийг авснаас хойш хэн зээлээ төлөхгүй байгаа гэдэг мэдээлэл надад алга. Уг нь Монголбанкнаас томилогдсон, “Капитал” банкны эрх хүлээн авагч мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр өгөх ёстой. Харамсалтай нь, эрх хүлээн авагч нар мэдсээр байж зээлийн ард байгаа холбоо хамаарал бүхий улстөрчдийг нуун дарагдуулж, хамгаалж буй нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн тэдний ярилцлага зэргээс тод харагддаг.

-Банк төлбөрийн чадваргүй болсон талаарх мэдээллүүдэд та яагаад няцаалт өгч байгаагүй юм бэ?

-“Капитал” банкны үйл ажиллагаанд алдаа, оноо байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ “Капитал” банк төлбөрийн чадваргүй болсон юм биш, төлбөрийн чадваргүй болгосон гэх нь зүйтэй байх.

Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж намайг болон миний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг шалгуулж байна. Хэсэг хугацаанд хорьж, саатуулсан. Нэгэнт хуулийн байгууллага шалгаж байгаа тул ном журмынх нь дагуу асуудлыг нэг мөр болгох ёстой. Хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр “байлдаад”, “тэмцээд” шийдэгддэг асуудал биш учир энэ гурван жил гаруйн хугацаанд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд гарсан асуудлуудад няцаалт, тайлбар өгч байгаагүй юм. Гэхдээ хэрэг явдал дууссаны дараа илүү тодорхой баримттай зүйлүүд ярьж болно оо. Гурван жил хүлээтэй юм шиг байлаа. Зөвдөх ч бай, буруудах ч бай энэ асуудлыг нэг мөр дуусгахгүй бол  надтай цуг банканд ажиллаж байсан хоёр, гурван хүн хэрэгт холбогдоод амьдрал ахуй нь хэцүүдэж байна.

-Тэгвэл тус банктай холбоотой хэргийг шалгаж, шийдэж дууссаны дараа таныг ярилцлагад урьж болно гэж ойлголоо.

-Бололгүй яах вэ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дугар
1 жилийн өмнө
202.179.27.228

Анод банк дампуурах үед монгол банкныхан баахан хаус үл хөдлөхийг тал үнээр нь авч байсан гэсэн

Дугар
1 жилийн өмнө
202.179.27.228

Анод банк дампуурах үед монгол банкныхан баахан хаус үл хөдлөхийг тал үнээр нь авч байсан гэсэн

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.37

Монголбанкны Дэлгэрхүү их мөнгөний асуудалд оролцдог. Хажуудаа байгаа Шижирмаа гэад туршлагатай банкирыг байнга гадуурхаж ажлыг нь хийлгэдэггүй байсан. Дэлгэрхүүг шалга

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.37

Монгол банкны Ерөнхийлөгч Лхагваа Дэлгэрхүүтэй халаас нэг байх магадлалтай.!!!

Шижир
1 жилийн өмнө
66.181.161.38

Anh yajgii gutaltai irsen garuud bugdeeree 9911-tai dugaar barij busdiin dugaariig komissin dugaar ntr getsgeeh bolson. Ih ch huljsun duu.

Зочин
1 жилийн өмнө
59.153.114.61

хаха

Зочин
1 жилийн өмнө
202.9.47.37

Асар их хөрөнгийг зувчуулсан этгээдүүд шт Ундармаа энэ 2...Одоо шударга хүний дүрд тоглоод эхлэв үү???

Оргил
1 жилийн өмнө
124.158.66.69

Эх оронч шударга болж МАНАНтай алалцана гэж сагсуурдаг Батзандан бидний нийгмийн "ДААТГАЛЫН" мөнгийг шаачихсан байна штээ. Ээ, чааваас ...... Ер нь энэ Монголбанк, Иргэний бүртгэл гэсэн дампуу газрууд байнаа. Банкны эрх хүлээн авагчидыг барьж хорьж тэр мөнгөө буцааж авч зоригтой ажиллах хэрэгтэй шүү, Хүүк, Оюук, Нямбаатар нараа.

Зочин
1 жилийн өмнө
49.128.62.229

А.АРИУНБОЛД ӨӨРИЙГӨӨ “ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА” ГЭВ ҮҮ ??? АМЬДРАЛДАА БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ ГЭЭЧИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЯВСАН, АНД НӨХДӨӨ ЯМАГТ МУРЬЖ БИЗНЕС ЭРХЭЛЖ ЯВСАН ХҮН ЭНЭ ОДОО МӨН ҮҮ ? 3 ЖИЛ ӨНГӨРӨХӨӨР 30 ЖИЛ ЯАЖ БИЗНЕС ХИЙЖ ЯВСНЫГ НЬ МЭДЭХ ХҮМҮҮС АЛГА БОЛЧИХСОН ГЭЖ ЭНДҮҮРЧЭЭ ХӨӨРХИЙ… ЭХНЭР НЬ ДЭЭГҮҮР ТОХИРОО ХИЙЖ ЭНЭ ЛАЛАР ДУУГАРАХ ЭРХТЭЙ БОЛСОН МЭТ

Түв
1 жилийн өмнө
66.181.170.222

Буянгийн Жагаа, Адьшаа, Батзандан гээд зөндөө хүмүүс зээлээ төлөхгүй байгаа бас Эрдэнэ зам компаниа өөрт нь долигоноод гүйдэг байсан Өлзийдүүрэнд луйвардуулсан.

зочин
1 жилийн өмнө
66.181.161.90

Ариунболдын өөрөө олгож өөрөө төлүүлж чадаагүй зээлийг төлүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг харлуулах гэж ядах юм даа

Zochin
1 жилийн өмнө
202.126.88.161

3 jil huleetei yim shig yavlaa ch geh shig, t1 sda chini udahgui bur gavluulaad yavahaa medehgui ih soliorch bnaa, Ariunbold Undarmaa nar gemgui bol gemtei ni hen bh uu kkk, socialaar soliorch hulsnii heden setguulchded huls tulj uuriiguu ih ariuhan amitan meteer haragduulah yumaa, uruvdmuur yum

Банк эдийн засагч
1 жилийн өмнө
103.43.118.82

Ариунболд захирал харин адгийн луйварчин хүндээ асар ихийг нь мэдэхийн хувьд хэлмээр санагдлаа. Хадам аав болох Батбаяр гуай аргаа барсан Ундармаа улс төр гээд банкаа тоохгүй мань Ариунболд хүүхэн эргүүлж хамаг сайн машин тэрэг эдлэж хэрэглээд банкны хөрөнгөөр маш их үл хөдлөх санхүүжүүлж ийш тийш нь зувчуулчихсан хүн. Өөрөө зээл өгчихөөд тэрийгээ хөгжлийн банкны мөнгө мэтээр тайлбарлах нь том улс төрөөр бамбай хийх гэсэн хамгаалалт юм биздээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.