СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын алба хаагчид руу гал нээсэн этгээдүүд Тажикстаны иргэд байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын Белгород мужийн цэргийн сургуулилтын баазад өнгөрөгч бямба гарагт хоёр зэвсэгт этгээд гал нээж, 11 алба хаагчийн аминд хүрчээ.

гэж тус улсын төрийн мэдлийн "Риа" агентлаг мэдээлсэн байна. Тэгвэл энэхүү "террорист халдлага"-ыг үйлдсэн этгээдүүд хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсын иргэд байсан бөгөөд тэднийг халдлагын үеэр буудан хөнөөсөн гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдсэн юм.

Мөн уг халдлагын улмаас 15 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэжээ. Харин Украинтай хиллэдэг Белгород мужийн оршин суугчид амиа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж бүс нутгийн эрх баригчид нь тэмдэглэсэн байна.

Тэгвэл халдагч этгээдүүд Тажикистан улсын иргэд байсан ба шашны асуудлаар маргалдсаны улмаас гал нээсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Алексей Арестович хэлсэн юм.

Ташрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, өмнө нь цэргийн алба хааж байсан 300 мянган иргэнийг дуудаад байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 200 мянга гаруй хүн дайчлагдсан бөгөөд нэмэлт дайчилгаа шаардлагагүй гэж үзэж буйгаа тэрээр зарласан байна.

Эх сурвалж: BBC, Euronews

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.