СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын хөрөнгө оруулагчийг залилж, 21 орон сууц худалдан авсан байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж, өндөр ашиг өгнө хэмээн Японы иргэн Такахама Кеничигээс 5.7 тэрбум төгрөг залилан авсан гэм буруутай нь тогтоогдож анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн “Ориентал капитал” компанийн захирал О.Болд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцлээ.

Тэрбээр Сингапурт амьдардаг, интернэт маркетинг болон хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг дээрх япон хүнтэй хамтарч бизнес хийх нэрээр уг мөнгийг авсан ч О.Болд нь байр, машин, газар, үл хөдлөх болгож өөртөө авсныг хууль сахиулагчид тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, О.Болд нь гадаад худалдааны чиглэлийн “Ориентал капитал” гэх компанийг Сингапурын Global Force Pte.Ltd ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд аж.

Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр үүсгэн байгуулсан “Ориентал инвест” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан, ашигтай ажиллаж байгаа гэсэн тайлан хуурамчаар гаргуулж, хөрөнгө оруулагчдаа илгээн дахиад нэмж мөнгө авснаар нийт 5.7 тэрбум төгрөгөөр хохироосон гэнэ. Зөвхөн Такахама Кеничигээс уг мөнгийг аваад зогсохгүй түүний найз Японы иргэн Нитта Кейсүкигээс 2016-2017 оны хооронд 423 сая төгрөг мэхлэн авсан аж.

Ийнхүү мэхэлж авсан мөнгөөрөө “Мерседес бенз Е200”, “Мерседес Бенз Ж-500”, “Ланд круйзер-200”, “Ниссан Силва”, “Порше 911 Каррера4с” автомашин, дөрвөн дугуйт мотоцикл, чиргүүл, “ДЦС-3” ХК-ийн дэргэд агуулах, гарааш, газар, . Уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2, 17.4-2-т заасан залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшсан, 18.6-2-ын мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 30-нд О.Болдод зургаан жил хорих ял шийтгэсэн юм. Харин түүнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан нягтлан бодогч Х.Отгонцэцэгийг цагаатгасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх О.Болдод оноосон ял шийтгэл тохирсон, Х.Отгонцэцэгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.