? Бүжгийн спортын ДАШТ-д Монголын Moon dance хамтлаг оролцож байна
Бүжгийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ХБНГУ- Брауншвэйг хотод зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн тэмцээнд манай улсаас Moon dance хамтлаг оролцож байгаа бөгөөд "The power of the 4 elements" буюу "4 махбодийн хүч" сэдэвт зохиомжит бүжгээр оролцож байна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь Латин болон Стандарт төрлийн тэмцээнүүд нэг дор, нэг өдөр зохион байгуулагдаж байна.
Тэмцээн тус бүр 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд дараа дараагийн шатанд өндөр оноо авсан багууд шалгарч үлдэнэ.
Яг одоо 1-р үе шат буюу Латин Формейшн төрлийн тэмцээн явагдаж байна.
2-р үе шат Монголын цагаас шөнийн 01:25 цагт, 3-р үе шат 04:22 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.