Шүүх Ж.Бат-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Тодруулбал ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалган 48 цаг саатуулаад сулласан бөгөөд тухайн хэрэгтэй холбогдуулан 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.