СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Г.Баасан: Гадаадын иргэнтэй уулзсан бүхнийг тагнуул болгох боломж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх есдүгээр сарын 21,22 нд хуралдаж иргэн Ч.Мөнхбаярын талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөв. Уг шийдвэрийг эс зөвшөөрч түүний өмгөөлөгч болох Г.Баасан, А.Батдорж нар долоо дахь удаагаа мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Баасан:

-Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр Ч.Мөнхбаярыг "БНХАУ-Монгол Улсын харилцаанд сэв суулгасан гэм буруутай" гэж үзсэн. Анхан шатны шүүхийн ялыг хэвээр үлдээлээ. БНХАУ-ын эрх ашгийг шүүхийн байгууллага хамгаалсан гэж бид үзэж байна. УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн. Хууль зүйн байнгын хороон дээр судлагдаж байгаа гэсэн. 

Есдүгээр сарын 21,22 нд үргэлжилсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр ямар ямар хууль зөрчиж анхан шатны 10 жилийн ялыг хэвээр үлдээв гэдгийг нийтэд мэдээлэх нь зүйтэй.

Нэгдүгээрт, Өмгөөлөгчдөөс гаргасан татгалзлыг хүлээн авсангүй,

Хоёрдугаарт, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавиагүй, хавтаст хэрэгтэй танилцаагүй томилолтын прокурорыг нэмж оруулсан,

Гуравдугаарт, Өмгөөлөгчид няцаалт хийх боломж олгосонгүй,

Дөрөвдүгээрт, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн гэж прокурор гэж өмгөөлөгчдийг гүтгэсэн. Хавтаст хэрэгт шүүхийн урьдчилсан мэдүүлэг хийсэн мэтээр бичиг оруулсан,

Тавдугаарт, Яллах дүгнэлт үйлдсэн н.Батбямба "Би хоёрдугаар 28 аас гуравдугаар сарын 01-ий хооронд үйл хэрэгт хяналт тавьсан, бусдад нь хяналт тавиагүй гэдгээ хэлсэн. Хоёрдугаар сарын 08-аас өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын таванд Хятадын эсрэг тагнуул хийхээр тохиролцсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн нь уг ажиллагаа хууль ёсны байх ёстой гэх заалтыг зөрчсөн. Мөрдөн байцааль явуулсан ажиллагаанд хяналт тавих үүргүүдээ зөрчсөн. 

Монгол Улсын тагнуулын байгууллага өөрсдөө бүрэлдэхүүнээрээ улсаасаа урвасан гэж үзэх үндэслэл гарсан гэж бид үзэж байна. н.Дарханбаяр гэх орчуулагчийн мэдээлэлд үндэслэж Ч.Мөнхбаярт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 

БНХАУ хилээ хаахад Ч.Мөнхбаярын үйлдэл гэм буруутай гэж үзэж, хоёр улсын харилцаанд сэв суулгасан гэж шүүх үзлээ. Бодит хэмжүүр мөн үү гэдгийг ҮАБЗ, УИХ, Засгийн газраас асуух нь зүйтэй. Дүгнэлт гаргаж өгөөч, байр сууриа илэрхийлээч гэх хүсэлтийг өнөөдөр өглөө. 

Иргэн Ч.Мөнхбаярын биеийн байдал сайнгүй байна. Хоёр удаа эмнэлэгт хэвтсэн. Хоёрдугаар сарын 17-нд өөрөө хэлж байсан. Байнга зүрх өвддөг, баруун гарын мэдээ алддаг гэх мэт. Ямар ч тайлбарыг хүлээж аваагүй. Сэтгэл санааны хувьд дотроо шатаж яваа. Монгол бичиг, соёл, судлал, шинжлэх ухааныг дэмжигч жирийн сэтгүүлч хүнийг гадаадын тагнуул гэж үзэж байгаа нь ноцтой байна. 

Прокурор шүүх танхимд ноцтой үг хэлсэн. "Ч.Мөнхбаярын тагнуул гэдгийг мэдсэн мэдээгүй байх нь хамааралгүй" гэлээ. Үүнээс харвал гадаадын иргэнтэй уулзсан хүн бүр болгоомжтой байх хэрэгтэй. Сөрөг тагнуулын газар иргэдээ гадаадын тагнуулын гэмт хэргээс хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүй юм байна. Тагнуулыг илчилж, тэдэнтэй нийлж гэмт хэрэгт оролцох вий гэдгээс өөрийн орноос хамгаалах үүрэгтэй. Энэ ажлаа хийхгүй юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дэмбэрэлжав
1 жилийн өмнө
66.181.160.119

Мөхөж бгаа төрийн хятадын захилгат бодлого бүрэн утгаараа хэрэгжиж бгаа илрэл юм

зочин
1 жилийн өмнө
139.5.219.146

Энэ нэг зөнөсөн авгай зайлаачээ.худлаа ярьж бишгүй л их баяжлаа одоо болно доо.иймэрхүү шуналын дэв төрийн хутгуур болсон юмнуудыг өмгөөлөгч хийх эрхийг нь хасаад зайлуулж болдоггүй юмуу.аль хэзээний л Баасан авгай мөнгө хаана үнэртэнэ тэнд д явдаг эмгэн шулам даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.