СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-10-11

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна.

Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр 110 мянган тн нүүрс экспортод гарлаа. Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчлэн нийт 919 машин гараад байна гэж Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.