СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: О.Баасанхүү: "Ялла эсвэл цагаатга" буюу шүүхээс хэрэг буцдаг асуудлыг болиулах хуулийн төслийг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр маргаан үүсгэх гомдол гаргаж буй талаараа УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү . Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 16.5.6.7 заалтад өөрчлөлт оруулсан байна.

Шүүх хуралдааныг 1-60 хүртэлх хоногийн хугацаанд шүүгч хойшлуулаад, хойшилсон хугацаандаа шүүхийн шийдвэр гаргана. Гаргасан шийдвэрээр прокурорт хэргийг хүлээлгэж өгөөд тодорхой үүрэг өгнө гэж заасан байна. Ингэхдээ ял шийтгэлийг хүндрүүлэх, харилцан талаас гомдол гаргавал тухайн гомдлыг шийдвэрлэх, эрүүгийн хэргийн зүйчлэлийг өөрчлөн сонсох, ялын дүгнэлтийг уншиж танилцуулах гэсэн үүргүүдийг өгөх юм байна. Мөн шүүхийн шийдвэрт гомдол гаргаж болохгүй тухай заасан байна.

Шүүхийн эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүгдэгч болон хохирогчийн нөхцөл байдлыг дордуулсан үндсэн хуулийн зөрчилтэй заалтуудыг эсэргүүцэж ҮХЦ-д гомдол гаргаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.