СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгаарлалтын 21 хоногтой холбоотой гомдлыг УДШ хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд өнөөдөр /2022.10.10/ иргэн Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй, Улсын онцгой комисст холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хэлэлцэнэ

Улсын онцгой комиссын тусгаарлалтын хоногийг 21 хоног болгож сунгасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмгөөллийн "Фиделитас Партнерс" ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Б.Баялагмаа иргэний хувиар нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Тус нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх  хэлэлцээд нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч Б.Баялагмаа Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.