СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга хариуцлага алдагдсан нь хэний буруу вэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга хариуцлага алдагдсанаас ганц сарын дотор 2-3 хоригдлоо алдаж, цөөнгүй хүн хорих ангид нас бараад байна.

Сахилга хариуцлага алдагдаж байгаа нь ШШГЕГ-ыг тэргүүлж буй хүний удирдлага зохион байгуулалт, хяналт тааруугийн илрэл. Тиймдээ ч зарим цахим хуудсанд ШШГЕГ-ын даргад хариуцлага тооцооч хэмээн бичиж байна.

Тухайлбал, “Ганц, хоёрхон сарын хугацаанд бүхэл бүтэн улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа анги байгууллагууд байж боломгүй алдаа гаргаж, толгой дараалан хоригдлынхоо амийг “егүүтгэж”, хоригдлоо алдана гэдэг сул, хариуцлагагүй байгаагийн шинж юм. Өөрөөр хэлбэл, бригадын генерал Д.Загджавын албатуудтайгаа ажиллаж, ажлаа хийж чадахгүй байгаагийн хариуд өгч байгаа дүн гэсэн үг.Шинэхэн бригадын генерал удаа дараа хариуцлага алдаж, хоригдлуудыг дураар авирлахад хүргэж байхад хэн хариуцлага тооцох вэ” хэмээн бичсэн байгаа.

. Хорих ангиуд, цагдан хорих байранд хоригдогч нас барсан, удаа дараа сэжигтэн, ялтан оргосон гээд олон зүйлийг энд үл нуршъя. Өөр ганц, нэг жишээг энд тоймлон хүргэе.

Баримт 1. ШШГЕГ-ын харьяа Тахир соёот дахь хаалттай хорих 405 ангийн алба хаагч нь хүмүүжигчээ зодож эрүүл мэндээр нь хохироосон хэрэг 2021 онд гарсан юм. Тус ангид хоригдож буй А.Б гэх хоригдлыг 2021 оны аравдугаар сарын 16-нд эл ангийн төлөөлөгч Н.Ариунболд, хянагч Д.Ганхуяг, Б.Бямбачулуун нар нийлж зодон хөлийг нь хугалсан хэрэгт холбогдсон байдаг. Шүүхээс дөрвөн жил 10 сар хорих ял шийтгүүлэн дээрх ангид хүмүүжиж байсан хоригдлыг хянагч нар юуны учир зодож эрүүл мэндээр нь хохироосныг хэргийг шалгасан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн тогтоосон биз ээ.

Баримт 2. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 441 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахмад Б.Батзаяа албан тушаалаа урвуулан ашиглаж хоригдлуудад олгох ёстой байсан мөнгөнөөс завшсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлээд байна. Тус ангийнхан “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулж, хүмүүжигч нарыг нүүрс уутлах, ачих ажил хийлгэж байсан агаад хоригдлын хөдөлмөрийн хөлсөнд 11.6 сая төгрөг шилжүүлснийг уг офицер дансны хуулгыг нь засаж, компьютертоо шивэн, тайландаа өөр гурван аж ахуйн нэгжээс орж ирсэн авлага хэмээн бүртгэж, 10.5 сая төгрөгийн эх үүсвэрийг өөрчилсөн аж. Мөн хорих ангиас суллагдсан хоригдлуудад олгох ёстой байсан 10 сая 520 мянган төгрөгийн цалинг зувчуулан, “бараа захиалсан” гэж бүртгэсэн хэрэгт холбогдсон юм билээ.
Эдгээр хэргүүд бригадын генерал Д.Загджавыг ШШГЕГ-ын дарга болсноос хойш гарсан аж. Тэрбээр 2020 оны долдугаар сард тус газрын даргаар томилогдсон билээ. Хэвлэлээр Д.Загджавын хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цөөнгүй бичдэг ч тэрбээр төрийн өндөр албан тушаал хашсаар байгаа төдийгүй алтан мөрдэстний эгнээнд ч багтчихсан яваа нэгэн.

Түүний талаар нэгэн цахим хуудсанд “Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байхдаа 2017 онд Австралийн казинод 6.9, 2018 онд Макаогийн казинод 22.7, 2019 онд Макаогийн казинод 17.8 сая төгрөгөөр мөрийтэй тоглосон. Дэд сайд байхдаа нэгэн компаниас хувийн дансаараа 10 мянган ам.доллар авсан, мөн 50 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдон шалгуулсан ч хаалгаж чадсан. 2017-2020 оны хооронд өөрийн нэр дээрх гурван дансаар 3.3 тэрбум төгрөгийн орлого хийсэн боловч, түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй” хэмээн бичиж байв. Мөн тэрбээр эх орондоо ч мөрийтэй тоглодог тухай, “Вояаж” хэмээх зочид буудлаас баригдсан тухай мэдээлэл ч нэг хэсэг цацагдаж байсан. Гэвч уснаас хуурай гарч, хариуцлага хүлээсэн удаагүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.124

Энэ нэг далжийсан хулхи Генералыг гусаач ээ энэ местнээс тэтгэвэр өндөр тогтоолгох гээд л шигдээд байх юм аа зайлуулаач ээ шагналын бэлгийн Генерал цолыг нь хурааж хөөгөөд явуул удирдсан салбар нь уруудаад алга боллоо

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.124

Гудраачин юм биш үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.