СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Янжингаажид ялсан гэсэн шийдвэр биш гэдгийг Захиргааны хэргийн шүүх тайлбарлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал  Т.Ганболдын эхнэр давж заалдах шүүхийн шатанд ялсан хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн нь олны анхаарал татаад байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргаснаа тайлбар хийж сайтдаа байршуулжээ.

Тайлбарт: “Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас “Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдсон байна” гэжээ.

Гэр бүлийн хуулиийн 7-р зүйл:

“7.1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл гэр бүл болох иргэд өөрийн биеэр холбогдох байгууллагад очиж, хүсэлтээ гарган, гэрчтэй байх ёстойг ийнхүү хуульчилсан. Гэтэл гэрлэлтээ батлуулсан гэх Т.Ганболд, Х.Янжингаажид нар тухайн хугацаанд Монголд байгаагүй  нь нотлогдсон аж.

Өөрсдөө биеэр байгаагүй үед хэн хүсэлт гаргаж, яаж бүртгүүлсэн нь тодорхойгүй байсан учир Т.Ганболд хууль зөрчсөн энэ үйлдлийг эсэргүүцсэнээр УБЕГ-аас Ажлыг хэсэг гарган шалгаж ажилтнууд нь гэм буруутайг тогтоож, хууль бус гэрлэлт гэдгийг нотолж хүчингүй болгожээ

Хүчингүй болгосон  дүгнэлт үйлдэхдээ процедурын алдаа гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй гэж үзсэнээ тайлбарлажээ. Түүнээс Х.Янжингаажидын олон нийтэд бичсэнчлэн тэдний гэрлэлт хууль ёсны гэж тогтоосон шийдвэр огт биш аж.

Нэг зүйлийг онцлоход Т.Ганболд гэр бүл байгаагүй, миний хүүхдүүд биш гэж зарга үүсгээгүй. Харин Гэр бүлийн хуульд заасан ёсоор гэрлэлтийн бүртгэл үйлдээгүй, салсны дараа гэнэт бүртгэгдсэнд эсэргүүцэн шүүхэд хандсан юм байна.

Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлт бүртгүүлсэн нь хууль бус гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогддог аж. Батлуулсан гэх өдөр тэд Монголд байгаагүй, холбогдох архивын баримт огт байдаггүй. Харин тэр дугаарт өөр иргэдийн бүртгэл байдаг нь маш ноцтой юм.

Түүнээс гадна “хүний гуйлтаар” хууль бус үйлдэл хийсэн гэдгээ Улсын бүртгэгч нар нь АТГ-т мэдүүлжээ.

Энэхүү хэрэгт нэр холбогдоод байгаа улсын бүртгэгч нарыг АТГ-т шалгаж байгаа бөгөөд хууль бус үйлдлээс болж хэд хэдэн хүн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.117.164

haha zavharsan yumaa yu ch bolood bgayum

Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.60

Энэ гахай шиг гэр бүлийн бүртгэлээ бусдаархийлг.н эсэхийг шалқан тОгтоож Т ГАНБОЛД ЫН асуудлыг шалга хэрэгтэй Ганболд мөнгө ихтэй хүн болохоор гэр бүлийн тоглосон юм биш ұұ

Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.60

Энэ гахай шиг гэр бүлийн бүртгэлээ бусдаархийлг.н эсэхийг шалқан тОгтоож Т ГАНБОЛД ЫН асуудлыг шалга хэрэгтэй Ганболд мөнгө ихтэй хүн болохоор гэр бүлийн тоглосон юм биш ұұ

загдаа
1 жилийн өмнө
64.119.21.76

Мэргэний өмгөөллийн хөлсийг Дорлигжавын талаас гаргадаг Ганболдын хувьд гэр бүлийн маргаанаа хянаж чадалгүй дорлигжавт алдсан одоо авгайтайгаа эвлэрэх боломжгүй болсон баына

Зочин
1 жилийн өмнө
172.58.83.238

Tertei tergui 4 huuhed ni bhad bhad yu geed margaldaad bdg bn aa hun hurungu mungu uguhgui geed bgaa ym chini 4 huiudee.l uur deeree avaad Ganboldoos guihgui l amidraach 4 huuhed chi ni l chinii hudlushgui hurungu shuu dee Burhan hen ni zuv hen ni buruu yvj baigaag ylgadag l bhgui yu da Ganbold uhaantai bol 4 huuhdee harah l bailgui de esvel evlereh zai orhiod duugai bval taarna shuu dee bi bsan bol 4 huuhdee avaad sharandaa l guihgui uuriinhuuruu amidrana zaluu hun hor shartai bai

Баяр
1 жилийн өмнө
103.140.11.65

За шүүх минь энэ хүн ганболдын эхнэр биш гсн шиидвэр гаргаж булаа боловоо ганболдын татвар эм бсн 4 хүүхэд н гаргасан гэж яригдана шүү гэр бүл н хууль гж схн хууль бий хэн юу олж ирсэн хамаагүй хүүхэд н тэгш хувьрайлж өгөөд бүх хөрнг н 50 50 хувьр хуьаагад насан хүрээгүй хүүхэд ээж д н үлдэнэ харин ааав сар бүр тэтгэмж өгөх хуультай

tordain hujaa tsusnuud
1 жилийн өмнө
64.119.20.240

ariunbold shige ohid emsiig buzarlah geed ehnere hayj bga yum buzar hujaa tsustanguud shalgalt oruul altandornodiig bas shalga altiin uhaad nuhun sergeelt hiihgui haysan hujaa nat shu

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.89

Янжингаажид гэдэг хүүхэн өөрийгөө зөвтгөж даандаа соц-лоор янз чнз юм бичих юи үр хүүхдүүдээ бодох сэхээгүй хүүхэн бнадаа Ган болд Янжингаажид 2 салахад монголын ард түмэнд хамаагүй шүү энэ хүүхэн өөрөө өөрийгөө олон нийтэд суталж доромжилж бна жаахан ухаантай байгаач та 2-ын хоорондын хэрүүл олон нийтэд ямар хамаатай юм бэ 3бузар далд ор!!!!!!

Зочин
1 жилийн өмнө
192.82.88.148

Гэр бүлийн маргаан гараад ирэхээр гэр бүлээ батлуулаагүй байсан эхнэр нь хөрөнгөгүй хоцрохоос айж, төрийн албан хаагчдаар нилээд эрт гэрлэсэн болгож хуурамч бүртгэл хийлгэсэн байхаас гарцаагүй. Олон хүнийг хөлдөө чирч хэрэгт унагасан бол тоогүй яа. Эмэгтэй хүнд өөр арга байгаагүй байх.

Зочин
1 жилийн өмнө
192.82.88.148

Гэр бүлээ батлуулаагүй бол хамтран амьдрагч юм байна.

Нармандах
1 жилийн өмнө
202.179.26.63

Журамт бүсгүй байсан бол ийм юм болохгүй байх байсан байх даа .салтаанаас болсон байх даа Ганболдыг би сайн мэдэхгүй бид эр хүмүүс ийм юм тохиолдол би лав тэсэхгүй байхаа юу эхнэрээ өмөөрөх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.