СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

62-р цэцэрлэгийн урд хэсгийг асьфалтан хучилттай авто зогсоол, явган зам болгон тохижууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 62-р цэцэрлэгийн урд хүүхэд багачууд, иргэд автомашинаар болон явганаар зорчиход хүндрэлтэй байсан талбайг асьфалтан хучилттай авто зогсоол, явган зам болгон тохижууллаа.

УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалангийн санаачилгаар энэ ажил хийгджээ.

Өмнө нь тус талбайг цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хандиваар шороо асгаж тэгшилээд жил ч болохгүй шавар шалбааг болдог байсан юм.

Мөн тус талбайг орон сууц барих зориулалтаар иргэнд эзэмшүүлсэн байсныг дүүргийн Засаг даргын захирамжаар цуцалж нийтийн эзэмшилд авлаа.

Иргэндээ ээлтэй ажлууд үргэлжилсээр байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.