СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджав хүн нас барсан, хоригдол оргосон ангиудаа алгасаад байх уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
1 жилийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа анги, байгууллага сүүлийн үед нэг л биш байх боллоо. Хорих ангиудаас нь ойр, ойрхон хоригдол оргов. Ганц, хоёрхон хоногийн дотор нэг бус хоригдогч амиа алдчихлаа.

Энэ бүхэн ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджав болон Хорих ял эдлүүлэх албаны дарга нар нь анги, байгууллагаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаатай холбоотой гэж иргэд, олон нийт дүгнэх болов.

Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-т удирдлага, зохион байгуулалт алдагдаж, улстөрчид генерал цол олгохын тулд тус газарт томилсны гор нь ийнхүү гарч байгаа гэж үзэх хүн олон байна.

ШШГЕГ-ыг удирдаж байсан мэргэжлийн хүнээ ДХИС руу шилжүүлж, өөрөө багаа бүрдүүлэн ажиллах болсноос хойш тус газарт сахилга, хариуцлага алдагдах болж. 1-2-хон хоногт ШШГЕГ-ын харьяа хорих ангийн цагдан хорих байранд гэм буруутай, үгүйгээ шүүхээр дэнслүүлж чадаагүй хүмүүс учир битүүлгээр амиа алдана гэдэг дэндүү харамсалтай.

Үүнийх нь төлөө Цагдан хорих байрны эмч, бага эмч нараас нь эхлээд мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй ШШГЕГ-ын дарга нарт хүртэл хатуу хариуцлага тооцох ёстой атал толгойг нь илсээр өнөөг хүрч байна

Анги байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцах нэрээр ШШГЕГ-ын дарга нар нь баруун аймгуудаар л “аялаад” байгаа хэрнээ хүний амь эрсэдсэн, Өмнөговийн Ханбогд, Сэлэнгийн Зүүнхараа дахь нэгждээ очиж үзсэнгүй.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан 6 настай У есдүгээр сарын 22-нд нас барсан юм.

Түүний дараахан буюу есдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд бусдын амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан 64 настай Б нас барав.

Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-нд Б.Баянбаатар гэдэг ялтан оргож, есдүгээр сарын 2-нд цагдаагийнхан олж саатуулсан байдаг.

Хоёр ч хоригдлоо алдаж, татвар төлөгчдийн өч төчнөөн хөрөнгөөр олон хоног эрэн сурвалжилж байж олсон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангиараа орсонгүй. Ажил байдалтай нь зүгээр л танилцаж хэдэн хүнд шагнал гардуулахын төлөө зардал чирэгдэл болж баруун аймгуудыг зорьсон бол замд тааралдах Хархорины ангиар орж ажил сайжруулах, хоригдол нас барсан асуудлыг судалж дүгнэлт хийлгүй тойроод явчихаж байгаа нь харамсалтай.

Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах, ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангийн хоригдогч 2018 онд 13 жил хорих ял шийтгүүлээд дөрвөн жил гаруйн хугацаанд ял эдэлж байсан нэгэн есдүгээр сарын 12-нд нас барсан.

Завхан, Архангай аймаг дахь анги, салбарынхаа үйл ажиллагаатай танилцаж болж байгаа юм чинь Булган аймгаар дайраад эмнэлэгт хэвтэж байсан хоригдогч оргосон шалтгаан нөхцөлд дүгнэлт хийчих боломж ч гарсан гэхэд хилсдэхгүй.

Булган аймаг дахь хорих 439 дүгээр ангийн Цагдан хорих байранд хулгайн хэрэгт холбогдон саатуулагдаж байсан 23 настай залуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэчихээд шөнө нь оргосон билээ. Хууль журамд зааснаар бол Цагдан хорих байрнаас хянагч томилогдож, эмнэлэгт хэвтсэн сэжигтнийг харгалзах ёстой атал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга, хариуцлага алдагдсанаас сэжигтэн эмнэлгээс гараад явчихсан байгаа юм.

Ганц, хоёрхон сарын дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги, байгууллагад ийм ноцтой явдлууд ойрхон ойрхон давтагдаад байхад харьяалах дээд байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам, сайд Х.Нямбаатар нь юу ч болоогүй мэт дуугүй л байх юм.

Одоогоос яг нэг жилийн өмнө улсын онцгой объект болох ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар хүргэсэн хэргийн холбогдогчийг хэдэн хүн орж ирээд аваад явчихсан. Тэр үед ШШГЕГ-ын удирдлага нь “Цагдан хорих байрнаас хүн оргон зайлсан, хоригдож байсан этгээдийг алдсан асуудал гараагүй” гээд хээв нэг хариулж суусан.

Алдаагүй байтлаа тэр хүмүүст нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж хэргийг нь дэнслүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх үү. Ийнхүү илт худал яриад өнгөрснийг хүмүүс өнөөдөр мартчихсан л байгаа.

Өчигдөр олон нийтийн сүлжээнд Dawaa Munherdene “Загджав ах маань ШШГЕГ-ын дарга, генерал болсон ч гандан буурахгүй мөрийтэй тоглосоор явна даа!!! Яаралтай тусламжийн төв 103-ын дэргэдэх 5 давхар барилгыг эзэмшдэг, Ховдоос УИХ-ын гишүүн болж байсан Ц.Батцогтын гэрт байнга мөрийтэй тоглодог” хэмээн бичсэн байв.

Удирдаж буй байгууллагад нь сахилга хариуцлага алдагдаж, хоригдлууд удаа дараа оргож, цаг бусаар хүн нас барж байхад өөрөө сахилгагүйтээд мөрийтэй тоглож байгаа нь үнэн бол хууль сахиулах нэг байгууллагын удирдагч Зөрчлийн хуулийн 5.7-д заасан зөрчил үйлдсэн хэрэг биш гэж үү.

ШШГЕГ-ын дарга, өнгөрсөн зун наадмын өмнөхөн олон генерал цолтон төрөхөд нэгэнд нь багтсан Д.Загджавт хариуцлага тооцох олон шалтгаан ийнхүү шил даран гарсаар байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь намынхаа ахад арга хэмжээ авч чаддаггүй нь эмгэнэлтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.114

Хулхины бэлгийн Генерал ажилаа өгөө салбарт чинь өчнөөн завхарал гараад байна өндөр тэтгэвэр шаах гээд л генерал авна суудалдаа шигдэнэ зайлж үз

Зочин
1 жилийн өмнө
202.21.107.122

Хичнээн олон ялтнууд оргож байна.Генерал цол аваад л анги байгуулгаас юу гордож явдаг юм бэ ажилаа өгөөд хурдан зайлаачээ. Шшгбайгуулгыг жинхэнэ хүн Чанартай ажил хэрэгч хүн тавьж ажилуулаачээ .

Хантаа
1 жилийн өмнө
103.26.195.154

Ямар ч цэрэг цагдаагийн мэдэлггүй байж генерал цол зүүгээд хайран цол

Болд
1 жилийн өмнө
103.26.195.154

Энэ салбарт энэ хүн томилогдсоноос хойш 10 гаруй хоригдол ил болон далд хэлбэрээр алга болж дарангуйлал ихсэж байна

Саруул
1 жилийн өмнө
103.26.195.154

FB deer yowaad baisan nuhur mun bnshdei ehnerteigee poker, kazino togldog

Nuuts
1 жилийн өмнө
103.26.195.154

Ene sayhan singapurt hoeula kazinod toglood yowj bsan nuhdvvd mun bnshei

avilgal
1 жилийн өмнө
103.26.195.154

Энэ хүний АТГ гаргасан мэдүүлэг нь шаал худлаа 6 машинан бараг 800 сая хүрэх машинтай байж 48 сая гэсэн байгаа юм даа

Тар
1 жилийн өмнө
103.26.195.154

Энэ хүнийг шалгуулах хэрэгтэй өмч хөрөнгө нтр

Б.Саруул
1 жилийн өмнө
103.26.195.154

Энэ хүний хүүхэд Соёмбо гээд байдаг Цагдаад ажилдаг байсан намайг дарамталж мөнгө авдаг байсан тэгээд АТГ шалгуулад халагдсан гэж байсан Гаалийн ерөнхий газарт орчихсон явж байнлээ яааэ ийм балиар байдаг байна хууль үйлчдэг юм уу

А.Лувсаа
1 жилийн өмнө
103.26.195.154

Энэ хүний хүүхэд Соёмбо нь 5 жилийн өмнө хүн дайрчаад мөнгө өгөөд аргалж байсан бараг дарамтлаад салсан байнлээ

Намуун
1 жилийн өмнө
103.26.195.154

Эхнэр Уранчимэг нтр шалшах хэрэгтэй Гаалийн ерөнхий газарт нэг юм ний дарга хийдэг гэсэн

Босдог
1 жилийн өмнө
103.26.195.154

Fb дээр ШШГЕГ-н алба хаагчдын эрх ашигийг хамгаалах групп дээр дарга нараа дарамталж мөнгө авлаг гэмэн байсан

Б.Санйа
1 жилийн өмнө
103.26.195.154

Энэ хүн шудрага хүн шудрагаар баяжсан

Батсайхан
1 жилийн өмнө
202.126.88.112

Зөвхөн энэ ч биш, шийтвэр гүйцэтгэл нь бүр дампуурсан. Хэн илүү мөнгө төлсөн нь ялдаг, дүрэм журам хамаагүй.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.26

413-т хоригдож байсан 6 настай хоригдол нас барсан гэж юу юм бэ???!!!!

Zochin
1 жилийн өмнө
66.181.160.126

General tsol gedgiig chini zahiin neg muu avilgach hurts zagdjav bilegt enhbaatar met ni shogiin garuud zuugeed baihaar ymar olig baidiin batiin dorj avhai yondon yondonduicher luvsangombo arvai sandr dash gesen ulsuudiig l general genuu gehees iim lalruud yuniih ni general baidiin gants jagsaal aytaihan komandlaj chadahgui huvtsasnii goluudiin tsoliig huu huraah heregtei armiin ner gutaasan elbegdorjiin buuljsuud sejgiin pizdaakuud

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.