Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг баривчилжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ үл хөдлөх хөрөнгө болох барилга, байшингийнхаа эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа тул хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүнийг Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ.

Ж.Бат-Эрдэнэ нь Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул ийн шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.