Автобусанд мөргүүлсэн сурагчийн хэргийг "Зорчигчийн буруутай үйлдэл" хэмээн хаажээ

Автобуснаас хоцорч, улмаар мөргүүлэн унаж байгаа сурагч охины бичлэг өнөөдөр олон нийтийн сүлжээний гол үйл явдал болоод байна. 

Тус хэрэг 2022 оны тавдугаар сарын 5-нд гарсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагаас шалгаад "Сурагч охин гэмтээгүй. Зорчигчийн буруутай үйлдэл" хэмээн хэргийг хаасан байжээ.

"Блю бас" автобус компаниас жолоочийг цалингийн 30 хувиар торгож, жолоодох эрхийг 3 сараар хассан талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.