Холимог багийн ДАШТ-д манай баг шилдгүүдээ сойно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд нэг хоног үлдлээ. 

ДАШТ-ий ганцаарчилсан барилдаан маргааш албан ёсоор эхэлнэ. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. Ганцаарчилсан барилдаанд 84 орны 575 жүдоч зодоглохоор бүртгүүлсэн нь сүүлийн 13 жил зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдтэй харьцуулахад оролцож буй улс орны тоогоороо, өрсөлдөх тамирчдынхаа тоогоор ч харьцангуй бага үзүүлэлт юм. Цар тахлын өмнө зохион байгуулагдсан Токиогийн ДАШТ-д 143 орны 828 тамирчин өрсөлдөж байлаа. Гэвч ДАШТ-д дэлхийн шилдгүүд хуран цугладаг гэдэг үүднээсээ чанартай, үзүүштэй барилдаанууд гарах нь дамжиггүй. 

Ганцаарчилсан барилдааны дараа үргэлжлүүлээд холимог багийн ДАШТ зохион байгуулагдах ба 17 орны баг өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байна. Эдгээр орны тоонд монголын баг оролцох бөгөөд шилдгүүдээ сойсон байна. 

Холимог багийн ДАШТ-д өрсөлдөх монголын баг

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.