О.Цогтгэрэлийн талыг "тоогоогүй" МҮАН С.Эрдэнийн Ардчилсан намыг сонгожээ

Ардчилсан намын зарим гишүүд цуглаж "Эвлэрлийн уулзалт" удаа дараа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй бололтой.

Тодруулбал, С.Эрдэнийн Ардчилсан нам Монголын үндэсний Ардчилсан нам /МҮАН/-тай нэгдэж, хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг өнөөдөр /2022.10.05/ байгуулахаар болжээ.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд хоёр намын дарга болон Удирдах Зөвлөлийн гишүүд оролцоно. Ардчилсан намын төв байр /Шонхор тауэр/-т 11:40 цагт энэ ажиллагаа болох аж.

Ташрамд дурдахад Х.Баттулгын АН-ын даргаар сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан О.Цогтгэрэл өнгөрөгч оны хавар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй уулзаж намдаа нэгдэхийг санал болгож байсан билээ. Гэвч МҮАН энэ удаад  С.Эрдэнийн АН-ыг нь сонгожээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.