Тордайн Ганболд гурван шатны шүүх дээр ялагдлаа
Алтан Дорнод Монгол ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд, түүний эхнэр Х.Янжингаажид нарын хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар дөрөв болон түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, эдгээр гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Энэ талаар Х.Янжингаажид өчигдөр "Тордайн Ганболдын Дээд шүүхэд ичихгүй “Би гэр бүл байгаагүй” гэж гаргасан гомдлыг маргааш хэлэлцэнэ. Т.Ганболдын хүсэлтийн дагуу Дээд шүүхийн хурал болбол дахин шүүх дээр уулзана. Хэрвээ анхан болон давж заалдах шатны шүүх зөв шийдвэр гаргажээ гэвэл Дээд шүүх энэ хэргийг бүр авч хэлэлцэхгүй, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээнэ" гэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээр Х.Янжингаажид ялаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсын гурван шатны шүүхээс тэдний гэрлэлт хүчин төгөлдөр хэмээн үзлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.