СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НАТО-гийн есөн орон Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

НАТО-гийн есөн орны Ерөнхийлөгч нар ОХУ Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэснийг буруушааж, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг уриалжээ.

Төв болон Зүүн Европын есөн орны хамтарсан мэдэгдэлд, эдгээр улсын удирдагчид "Дайны үеэр Киевт айлчилж, Оросын түрэмгийллийн үр дагаврыг нүдээрээ харсан" гэж тэмдэглэсэн байна. Уг мэдэгдэлд үргэлжлүүлэн "Бид Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа дахин илэрхийлж байна. ОХУ Украины аль нэг газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн оролдлогыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж дурдсан юм.

Бүгд Найрамдах Чех Улс, Эстони, Латви, Литва, Хойд Македон, Монтенегро, Польш, Словак, Румын улсуудын Ерөнхийлөгч нар мөн Украины НАТО дахь гишүүнчлэлийн асуудлыг дэмжиж буйгаа мэдэгдэн, "Украин ирээдүйд эвсэлд гишүүнээр элсэх тухай НАТО-гийн 2008 оны Бухарестын дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг бат дэмжиж байна" гэжээ.

Түүнчлэн, Оросын түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг дэмжин, бүх холбоотнуудаа Украинд үзүүлэх цэргийн тусламжаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг уриалахын зэрэгцээ Оросыг эзэлсэн бүх газар нутгаасаа нэн даруй гарахыг шаардсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.28

Барууны бөгс долоогч нар жоохон үнэр авчихаад их оодор ч байна аа

Дамбадаржаа Орхон
2 жилийн өмнө
192.82.74.9

Нөгөө хазахүүдээ гэдэг үлгэр шиг.ирээдүйд хэзээ нэгэн цагт.Монголын маргааш шиг.тэр болтол дэмжинэ туслана турхиран эцсийн украин хүртэл.одоо элсүүлчихвэл НАТОийн орнууд автомаатаарт оростой албан ёсоор байлдах болчихно.тийм учир би яасан юм?яагаач үгүй гээд л

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.