СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины зарим хэсгийг ОХУ-д нэгтгэхийг бүх нийтийн санал асуулгаар дэмжжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины зүүн хэсгийн Донецк, Луганск салан тусгаарласан бүс нутаг болон Херсон, Запорожье мужуудын Оросын эзэмшилд орсон хэсгүүдэд бүх нийтийн санал асуулга явуулсны үр дүнд иргэдийн 99.23 хувь нь эдгээр газар нутгийг ОХУ-д нэгтгэхийг дэмжсэн гэжээ.

Москвагаас томилсон албан тушаалтнуудын зохион байгуулсан энэхүү маргаантай санал хураалтыг Украины Засгийн газар болон түүний холбоотнууд хуурамч гэж буруушааж байна. бөгөөд үр дүнг нь олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Украины газар нутгийн 15 орчим хувийг эзэлдэг эдгээр дөрвөн бүс нутгийн дөрвөн сая хүртэлх хүнийг санал өгөхийг хүссэн бөгөөд Орос даяар тархсан дүрвэгсэд ч мөн олон арван санал авах байранд санал өгөх боломжтой байжээ. Донецк, Луганск бүсүүдийн Кремлийг дэмжигч засаг захиргааны удирдлагуудын мэдээлснээр, иргэд бараг бүгд ОХУ-д нэгдэхийг дэмжсэн ч ийм төрлийн санал асуулгын үр дүн ийм өндөр хувьтай гарах нь ер бусын тохиолдол гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Гэвч ОХУ-ын гэж шинжээчид таамаглаж байна. Хэрэв ОХУ-ын бүрэн хяналтад ороогүй бүс нутгуудыг Москва өөртөө нэгтгэвэл дайныг илүү аюултай түвшинд аваачиж магадгүй. Украины зүгээс эдгээр бүс нутгийг эргүүлэн авах гэж оролдвол Орос үүнийг өөрийн бүрэн эрхт газар нутаг руу нь халдсан хэрэг гэж үзэх юм.

Тэгвэл ОХУ ийнхүү хүчээр булаан авсан газар нутгаа өөртөө нэгтгэхийг оролдсон нь НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн явдал гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский буруушаажээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АЗИЗОВ
2 жилийн өмнө
64.119.19.150

КРЕМЛЬ ДЭМЖСЭН ДҮН ГАРГАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН !

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.204

Ард түмэн нь шударга сонгуульд ялжээ. Ямар тэнэг хүн мансуурагч фашист Зелёныйгаар удирдуулаад сууж байхыг хүсэх вэ дээ.

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.124

Орос хүмүүс яаж ч бодсон Фашист хошин шогчийг дэмжих билээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.