Дэлхийн чансааг тэргүүлэгчид бүгд жингээ толгойлон оролцоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ес хоног үлдлээ. 

Албан ёсоор бүртгэл хаагдсаны дараа 86 орны 570 жүдоч энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөхөөр бүртгүүллээ. Бүртгэлийг харвал эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд дэлхийн чансааг тэргүүлэгчид бүгд жингээ толгойлон оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатарын өрсөлдөх эрэгтэйчүүдийн -73кг жинд хамгийн олон буюу нийт 52 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байна. Энэ жингийн ноён оргил болох дэлхийн гурав, олимпын хошой аварга Шохой Оно энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байгаа ч түүний оронд дэлхийн аваргын иж бүрэн медальт Сойчи Хашимото Япон улсыг төлөөлөн оролцож байна.   

Харин их дуулга ангиллын хошой мөнгөн медальт А.Адъяасүрэнгийн өрсөлдөх эмэгтэйчүүдийн +78кг жинд хамгийн цөөн оролцогч буюу 29 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.